МЭНДЧИЛГЭЭ

Мэндчилгээ

        Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн үеэс эхлэн сангаа бүрдүүлж иргэд , даатгуулагчдыг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулж , даатгалын сангуудаас тэтгэвэр , тэтгэмж төлбөр авах эрхээ эдлэхэд нь туслах ажлыг гол зорилгоо болгон нэг цэгээс үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Орон нутгийнхаа иргэд даатгуулагчдын ирээдүйн нийгмийн хамгаалал, өнөөдрийн эрсдэлийг нөхөх эрхэм хүндтэй үүргийг төрийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэхэд мэдлэг чадвар, сэтгэлээ зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа байцаагч ажилтнууд та бүхэндээ эрүүл энх , аз жаргал , сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

        Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 70 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд даатгуулагч, ажил олгогчид та бүхннийхээ ирээдүй эрсдэлийг хамгаалах энэхүү ажил үйлсээ хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, нээлттэй хүртээмжтэй хүргэхийг зорьж байна.

        Нийгмийн даатгалын байгууллагаас гаргаж буй мэдээ мэдээлэл, хууль тогтоомжийг иргэд даатгуулагч та бүхэндээ цаг хугацаанд нь шуурхай хүргэх, та бүхний үнэтэй санал зөвлөмжийг хүлээн авах зорилгоор Булган аймгийн Нийгмийн даатгалын  цахим хуудасыг нээж байна.

        Бидний ажлын амжилт бүхэн ажил олгогч байгууллага, иргэд даатгуулагч та бүгдийн идэвхи санаачлага, оролцооны үр дүнгээс шууд хамааралтай байдаг тул бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хүндэтгэсэн,
Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Энх-Амгалан

Үндсэн цэс
Шилэн данс
Санал асуулга
Шинэ мэдээ
2019 оны 01 сарын 07
2019 оноос эхлэн цалингийн доод хэмжээ 320000 төгрөг болсон тул НД7,8 тайланд ажил олгогчоос шимтгэл төлдөг даатгуулагчийн цалинг 320000 төгрөгөөр тооцох мөн тэтгэврийн даатгалын санд ажил олгогч, даатгуулагч тус бүр 0,5 хувь буюу бүгд 1 хувиар нийгмийн даатга...
2019 оны 01 сарын 04
Ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны“Даатгуулагчид зориулсан вэб”хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой боллоо. Нийгмийн даа...
2016 оны 01 сарын 29
Цахим үйлчилгээг хөгжүүлэх жилийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин нэг шинэ програмыг хэрэглээнд нэвтрүүллээ.Нийгмийн даатгалын ерөнхий газарт жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацааг хү...
2016 оны 01 сарын 29
Нийгмийн даатгалын хэлтсийн болон сумдын байцаагч нарын 2019 оны ээлжит сургалт болж байна. Сургалтанд аймгийн ХЗХ-ийн дарга н.Одхүү, Архивын тасгийн дарга н.Дорж, НБХ- ийн мэргэжилтэн н.Батчимэг нар мэдээлэл хийлээ.
2016 оны 01 сарын 29
Хялганат сумын төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын 40 гаруй ажилтан, албан хаагчдад “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд анхаарах асуудлууд”, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” болон Сайн дурын даатгал, эрүүл мэнди...